АВТО ЗАМЫН ТЭЭВЭР

Манай хамт олон улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн бүх үйлчилгээг ( энгийн, хүнд даацын, тусгай зориулалтын, авто кран ) зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр хүссэн газарт тань найдвартай тээвэрлэж хаалганаас хаалганд үйлчилгээг танд санал болгох болно. Авто тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэхэд ачааны баглаа боодол, ачаа тээврийн даатгал, аюулгүй байдал хангасан бэхэлгээ хамгаалалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг нэмэлт үйлчилгээг мөн адил авах боломжтой.
Бид дараах улс орнуудаас өөрсдийн хамтран ажиллаж буй өөрийн итгэмжит туршлагатай агентуудаараа дамжуулан та бүхэнд бүх төрлийн авто тээврийн үйлчилгээг үзүүлэх болно.
ЕВРОП дахь хотуудаас Улаанбаатар хот хүртэл 14-20 хоногийн хугацаанд TIR Carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр
БНХАУ-н бүх хотоос Эрээн/Замын-Үүд, Ганц мод/ Гашуун Сухайт, Улиастай/Бичигт, Сэхээ/Шивээ хүрэн зэрэг боомтуудаар дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй           ачааны тээвэр
ОХУ-н хотуудаас Монгол руу Хиагт/Алтанбулаг боомтоор дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэр
Хот хооронд болон хилийн боомтуудаас эцсийн цэг хүртэл чингэлэг, тоног төхөөрөмж, жирийн болон химийн, аюултай, хэтрүү овортой, хүнд жинтэй, гаалийн баталгаат гэх мэт бүх       төрлийн ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг тус тус зохион байгуулж байна.
Манай авто тээвэрт ашиглагдаж буй авто машинууд нь өөрсдийн жолоочийн болон тээврийн хэрэгслийн   даатгалд бүрэн хамрагдсан байдаг тул та өөрийн үнэ цэнтэй  ачаа бараагаа    ямар нэгэн эрсдэлгүй, найдвартай тээвэрлүүлэх боломжоор манай хамт олон хангаж үйлчлэхдээ таатай байх болно.

                                         АГААРЫН ТЭЭВЭР

Та өөрийн ачаа бараагаа богино хугацаанд яаралтай авах шаардлага гарвал манай агаарын тээврийн дараах үйлчилгээнүүдийг ашигласнаар олон улсын агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air, Aeroflot, Turkish Airline зэрэг авиа компаниудын шууд нислэгүүдээр импорт болон экспортын ачаагаа дан агаараар болон газрын холимог тээвэрлэлтээр хослуулан богино хугацаанд,   Бээжин, Сөүл, Москва, Истанбул, Токио хотуудаар дамжуулан тээвэрлүүлэхээс гадна тусгай нөхцөл шаардсан, тодорхой заалт бүхий температур шаардсан, сав баглаа боодол, гаалийн бүрдүүлэлт, ачаа барааг хаягаар очиж авах, хүргэх зэрэг хаалганаас хаалганд үйлчилгээг авах боломжтой.
· Агаарын тээвэр
Дэлхийн аль ч хотоос Монгол руу, Монгол улсаас дэлхийн аль ч улс, хот руу бага овортой ачааг агаарын тээврийн шууд болон дамжин өнгөрөх нислэгүүдээр дамжуулан түргэн шуурхай найдвартай зохион байгуулах болно. Тээвэрлэлтийн хугацаа 1-5 хоног.
· Агаар болон далайн холимог тээвэр
Бид таны ачааг Инчеон онгоцны буудал хүртэл агаараар, Инчеоноос далай / төмөр замын тээвэр ашиглан холимог тээвэр зохион байгуулах боломжтой. Тээвэрлэлтийн хугацаа 12-16 хоног
Агаар болон автын холимог тээвэр:
Ердийн болон овор ихтэй ачааг Бээжингийн онгоцны буудал хүртэл агаараар, Бээжингээс Монгол руу авто замын тээвэр ашиглан холимог тээвэр зохион байгуулна. Тээвэрлэлтийн хугацаа12-18 хоног
Захиалгат нислэг:
Аюултай, химийн, овор хэмжээ ихтэй гэх мэт тусгай нөхцөлтэй ачаануудын тээврийг зориулалтын онгоц ашиглан зохион байгуулна.
Бид дараах авиа компаниудаар танд үйлчлэх болно:
~ Mongolian Airline (МИАТ)
~ Korean Airlines
~ Turkish Airlines
~ Air China
~ Aeroflot
Нэмэлт үйлчилгээ:
~ Гаалийн бүрдүүлэлт
~ Гаалийн итгэмжлэгдсэн мэдүүлэгчийн үйлчилгээ
~ Гаалийн баталгаат агуулах
~ Энгийн болон тусгай ачааны температурын хяналттай агуулах
~ Хот дотор болон орон нутагт хүргэлт
~ Ачаа тээврийн даатгал
~ Сав баглаа боодол гэх мэт цогц үйлчилгээг санал болгох болно

                                       ДАЛАЙН ТЭЭВЭР

Далай нь дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлдэг. Далайд гарцтай орнуудын хооронд далайн тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн 109 оронд байрлах 926 усан боомтуудаар дамжуулан далайн тээврийг зохион байгуулж байна. Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг ба хамгийн хямд тээвэр юм. Далайн тээвэрт эзэмшлийн төрлөөрөө Хувийн эзэмшлийн болон Түрээсийн гэсэн хоёр төрлийн чингэлгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хувийн эзэмшлийн чингэлгийг аль ч далайн тээрийн компаний усан онгоцоор тээвэрлэх боломжтой.
Монгол улс нь далайд гарцгүй гэдэг утгаараа хөрш улсууд болох БНХАУ, ОХУ болон Европын далайн боомтуудаар дамжуулан Төмөр зам, Агаар болон Авто тээвэрт шилжүүлэн ачих замаар Импорт, Экспортын ачаа барааг тээвэрлэж байна.
Манай улстай хамгийн ойрхон далайн гарц бол Хятад улсын Тианжин муж дахь Синьган боомт бөгөөд Монголын Замын-Үүд хилийн өртөөтэй авто болон төмөр замаар шууд холбогддог. Синьган боомтоос Улаанбаатар, Монгол хүртэл 1870 км төмөр замтай юм. Монголын нийт экспорт, импортын      80-85% нь Хятадын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг. Манай компани тус далайн боомтыг ашиглан импорт, экспортын тээвэрлэлтийг түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна. Манай компани доорх улсуудын далайн боомтоор дамжуулан бүх улсаас импортын тээвэрлэлт, мөн бусад улс руу экспортын тээвэрлэлтийг тогтмол хийж байна.
Хятад улс дахь далайн боомтууд:
~ Синьган
~ Циндао
~ Шанхай
~ Дальян
~ Ляньюунган
~ Бусад
Орос улс дахь далайн боомтууд:
~ Владивосток
~ Восточный
~ Находка
~ Санкт – Петербург
~ Бусад
Евро дахь далайн боомтууд:
~ Таллин, Эстони
~ Рига, Латви
~ Клайпеда, Латви
~ Гданск, Польш
Пролог Солюшн ХХК нь тээврийн дараах компаниудтай шууд болон хамтран ажиллагч агент компаниудтай байгуулсан гэрээн дээр үндэслэн тухайн компаниудыг ашиглаж дамжин өнгөрөх далайн боомтуудад чингэлгээс чингэлэг рүү сэлгэн ачилтгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.
~ COSCO
~ One Line
~ Pacific International Lines /PIL/
~ Orient Overseas Container Line /OOCL/
~ SINOTRANS
~ CMA-CGM
~ Nor-Asia
~ Бусад
Та бүхэн манай компанид хандсанаараа таны ачааны шинж чанар, төрөл, онцлогоос хамааран энгийн, овор ихтэй, задгай, хөргүүртэй, тавцант, чингэлгүүдийг ашиглан дэлхийн аль ч улсаас өрсөлдөхүйц тээврийн үнийн санал, бодит хугацааг, мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой юм.

                                         ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР

Пролог Солюшн ХХК нь Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах нь компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм.
Төмөр замын тээвэрлэлт нь хамгийн найдвартай тээвэрлэлтийн нэг бөгөөд давуу тал нь цаг агаарын ямар ч нөхцөлд тээврийг зохион байгуулж болдог онцлогтой юм.
Манай компани дэлхийн 90 гаруй улсыг хооронд нь холбосон төмөр замын сүлжээг ашиглан дараах төрлөөр харилцагч үйлчлүүлэгчдэдээ тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж байна.
~ Хятад улсын төмөр замын сүлжээ
~ ОХУлсын төмөр замын сүлжээ
~ Транс Азийн төмөр замын сүлжээ
~ Транс Европын төмөр замын сүлжээ
Таны ачаа барааны төрөлд тулгуурлан ачааны вагоны бүх төрлөөс сонгон тээвэрлүүлэх боломжийг бидний зүгээс танд олгох болно:
~ Хагас (чингэлэг тээврийн)
~ Бүтэн бүрхүүлтэй (крытые) бороо,цас, салхи, нар зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ачааг эвдрэл гэмтэлгүй тээвэрлэх зориулалттай.
~ Платформ (том овортой, урт ачааг тээвэрлэх түүнчлэн контейнер тээвэрлэх зориулалтын)
~ Цистерн (шингэн төлөвийн ачаа тээвэрлэх зориулалтаар)
~ Хөргөлттэй (Хөргөлтийн тодорхой хэмд тээвэрлэх шаардлагатай ачааны тээвэрлэлтэнд)
~ Дулааны тусгаарлалттай (түргэн муудах ачааны зориулалттай)
~ Хоппер (ширхэгийн ачаа, гурил будаа, ширхэгтэй барилгын материал, ашигт малтмал тээвэрлэх зориулалтын)
Мөн та бүхний хэрэгцээнд нийцэх чингэлгийг санал болгож байна:
~ 40 футын өндөр чингэлэг.
~ 40 футын стандарт чингэлэг.
~ 20 футын стандарт чингэлэг.
~ 20, 40 футын дулаалгатай болон хөргөлттэй чингэлэг.
~ 20, 40 футын ISO чингэлэг.
~ 20, 40 футын тусгай зориулалтын чингэлгүүд (Flat-Rack, Open-Top, 45’HC ) гэх мэт танд шаардлагатай байгаа төмөр замын тээврийн бүх үйлчилгээг санал болгоход манай хамт олон мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллахдаа таатай байх болно.