Пролог солюшн ХХК нь 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн тивд байрлах 90 гаруй орны 1000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай, болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр овор хэмжээ ихтэй тусгай нөхцөлд шаардлагатай бүхий л хүнд нөхцөлөөс ямар ч бүс нутгаас улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийг мэргэжлийн өндөр түвшинд иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.
Манай хамт олон зах зээлийн болон цаг үеийн тухайн нөхцөл байдалд тохируулан өндөр чанартай тээвэр зуучийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн үйлчлүүлэгчид болон харилцагчдынхаа эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хүргэхээс гадна харилцан хүндэтгэл, тогтвортой түншлэлийг бий болгох зорилго доор бизнесийн ёс зүйг эрхэмлэн шударга өрсөлдөөний зарчмыг баримтлаж хэрэглэгч, харилцагч, ажилчид болон бизнесийн оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэх зарчмын дагуу ажилладаг билээ.
Бид харилцагчиддаа зориулж тээвэр логистикийн гаргалгаа, мөн чанар, эрсдэл, аюулгүй байдал зэргийг таниулах зорилгоор зөвлөгөө өгч, байгууллагуудтай ярилцлага хийн тээвэрлэлтийн турш учирч болох эрсдлээс зайлсхийх арга хандлагыг олж тэдний ажил хэргийг үргэлж хүндэтгэн, хамгийн итгэлт түнш, хамтран зүтгэгч байхаар хичээдэг билээ.